Уран бүтээлч Цэрэндашийн ЖАВЗАНДУЛАМ-ын "JAVZAA Art Brand 01" бие даасан үзэсгэлэн тун удахгүй Mongol Art Gallery-н хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Уг үзэсгэлэнд Tserendash Javzandulam зураачийн 20 гаруй шинэхэн бүтээлүүд дэлгэгдэх ба уран зураг болон интерьерийн гайхалтай хоршлыг харах боломжтойгоороо онцлог юм.