Монголын Уран Сийлбэрчдийн 11 дэх удаагийн "ЦОЙ 2024" үзэсгэлэнг Mongol Art Gallery-д 11 дүгээр сарын 02 болон 03-ны өдрүүдэд зохион байгуулах ба үзэсгэлэнгийн үеээр сийлбэрчдийн нээлттэй урлан, уулзалт арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үзэсгэлэн 2 өдрийн турш өглөө 10:00 цагаас 18:00 цагийн хооронд нээлттэй байх ба сийлбэрчдийн уран бүтээлээ хийх үйл явцыг харж, ярилцаж, туршлага судлан танилцах боломжтой.
Үзэсгэлэн Mongol Art Gallery-н II давхрын танхимд дэлгэгдэнэ.