Mongol Art Gallery
Loading

Өмнийн Сайхан Говиор 2024

10 сарын 25, 2024

ӨМНИЙН САЙХАН ГОВИОР АРТ ТӨСӨЛ

       Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг “Өмнийн сайхан говиор” арт төсөл нь Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон ан амьтад, ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулан:

  • Урлагийн бүтээлд мөнхлөн үлдээх
  • Байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах
  • Улс орны хэмжээнд болон олон улсад таниулан сурталчлах
  • Ерөнхий ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч компаниудаа сурталчлан алдаршуулах гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2019-н оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг төсөл юм.  

2019-2024 он хүртэл одоогийн байдлаар уг төсөлд идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй 100 гаруй зураачид оролцсон байна.

        Төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд, залуу үеийн зураачид Өмнөговь аймгийн 7-н сумын нутгаар, нийт 2600 гаруй километр зам туулан тодорхой маршрутын дагуу аялан, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг уран бүтээлд мөнхлөн үлдээж, аялалын дараа туурвисан уран бүтээлүүдээрээ хамтарсан үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулдаг юм.  

        Төслийг Өмнөговь Аймгийн Нутгийн Зөвлөл болон Ажнай корпорацын ивээн тэтэглэг дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.  

Жил бүрийн уран бүтээлийн Плейнер аялал нь:

  • “Өмнийн сайхан говиор 2019” аялал нь  (2019.06.04 – 2019.06.14)–ны хооронд үргэлжилсэн.
  • “Өмнийн сайхан говиор 2020” аялал нь  (2020.06.02 - 2020.06.14)–ны хооронд үргэлжилсэн.
  • “Өмнийн сайхан говиор 2022” аялал нь  (2022.06.04 - 2022.06.15)–ны хооронд үргэлжилсэн.
  • “Өмнийн сайхан говиор 2023” аялал нь  (2023.08.06 - 2023.08.17)–ны хооронд үргэлжилсэн.
  • “Өмнийн сайхан говиор 2024” аялал нь  (2024.08.12 - 2024.08.24)–ны хооронд үргэлжилсэн.

Аяллын үеэр нийт Өмнөговь аймгийн Баяндалай – Ноён - Гурван тэс - Сэврэй - Булган -Ханхонгор сумдын  нутгаар дайран өнгөрч, байгалын үзэсгэлэн бүрдсэн Ёлын ам - Мухар шивэрт - Ноён богд - Сайн саран хөндий - Ханын хэц - Толь хад - Хэрмэн цав – Наран даац - Зулганайн гол - Нэмэхтийн цав - Хонгорын элс - Баян заг зэрэг газруудаар аяллаа. 

“Өмнийн сайхан говиор” төслийн санаачлагч МУЭ-н удирдах зөвлөлийн гишүүн, МУСТА Зураач А.Сонинбаяр

Утас: 88115002

Имэйл: uma.soninbayar@gmail.com

Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists

 

Төслийн нэвтрүүлгүүдийг үзэх:

1-р хэсэг 

2-р хэсэг 

3-р хэсэг 

4-р хэсэг 

 

Төслийн баг болон уран бүтээлчдэд баяр хүргэе!

 

#mongolartgallery #gobi #pleinairpainting

Mongolartgallery