"МОНГОЛ АРТ" үзэсгэлэн
Монгол Арт Галерейн ерөнхий зураач, МУЭ-ийн гишүүн, МУСТА, Цэдэнпилийн Оюун-Эрдэнийн "МОНГОЛ АРТ" бие даасан тусгай үзэсгэлэн Япон Улсад болж байна.
Тус үзэсгэлэн Монгол арт галерейн 5 жилийн ой, Монгол-Япон улсын соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Ц.Оюун-Эрдэнэ 2008 онд Дүрслэх Урлагийн Дээд сургуулийн Монгол зургийн ангийг С.Ганзам багшийн урланд суралцаж төгссөн ба түүний зураг шилдэг дипломын ажлаар шалгарч байсан. Уран бүтээлийнхээ гарааг Дүрслэх Урлагийн бүтээл цуглуулагчдийн нийгэмлэгт ерөнхий зураачаар ажиллаж Монголын сүм хийдийн түүхэн судалгааны бүтээлүүд дээр ажиллаж эхэлсэн байдаг. Дөрвөн жилийн хугацаанд "ЭРДЭНЭ ЗУУ" сэдэвт монгол зургийн бүтээлээрээ 2017 онд Монголын Зураачдын эвлэлийн нэрэмжит Өндөр Гэгээн Занабазарын хүндэт шагналыг хүртсэн.
“Монгол арт” үзэсгэлэнд зураачийн 20 орчим бүтээлээс гадна сүүлийн таван жилийн хугацаанд хуулбарлан зурсан "ИХ ХҮРЭЭ” томоохон бүтээл олон нийтэд дэлгэгдэнэ.
Үзэсгэлэн: 2024.06.25-07.01-ний өдрүүдэд Япон Улс, Ёкохама муж Азамино арт галерей
Нээлт: 14:00 цагт
Ерөнхий зохион байгуулагч: Mongol Art Gallery
Хамтран ажиллагч байгууллага: Embassy of Mongolia in Tokyo
Японы Урлагийн Нийгэмлэг