Mongol Art Gallery
Loading

ТУСГАЛ

6 сарын 08, 2024

Монгол Арт галерейн дэмжлэгтэйгээр “Шинэ өглөө” нэгдлийн гишүүн, залуу уран бүтээлч Э.Эрдэнэ-Очирын “Тусгал” анхны бие даасан үзэсгэлэн 2024 оны 06-р сарын 08-24-ны хооронд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн VIP танхимд гарах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд нийт 17 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл болно.

Уран бүтээлч Э.Эрдэнэ-Очир 2017 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг Монгол зургийн зураач мэргэжлээр Б.Нямхүү багшийн удирдлага дор суралцаж төгссөн.

Тэрээр өөрийн өнгө аяс бүхий бүтээлүүдээрээ олон улсын болоод дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцсоор байна. Мөн уламжлалт монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалтын арга, дагнаасны уламжлал, гэрэл сүүдрийн тоглолттой хослуулан өөрийн бүтээлийг туурвидаг.

Хүн амьдрах хугацаандаа өөр өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, өнгө будагтай дотоод ертөнцтэй амьдардаг. Дотоод ертөнцийн мөн чанар нь олон янзын тусгалаар илэрдэг. Гол төлөв урлаг, утга зохиолын салбарт уран бүтээлчийн бүтээлээр илэрхийлэгдэн тусгалаа олсон байх нь олонтаа.

Түүний бүтээлийн агуулгын хувьд Бичнэ гэдэг гэрэл сүүдрийн тусгалын хууль гэдэг шиг зурна гэдэг дотоод ертөнцийн тусгал юм. Тиймээс энэхүү үзэсгэлэнгээс түүний дотоод ертөнцийн тусгалыг тольдож болохуйц юм.

Mongolartgallery