

"Монгол Арт Галерей" БНСУ-ын дүрслэх урлагийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох "ART:GWANGJU:26" олон улсын арт фэйрт албан ёсоор оролцох гэж байгааг дуулгахад таатай байна.
Уг үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд БНСУ-ын Кванджу хотын "Ким Дэ Жун" конвеншн центрт зохион байгуулагдах бөгөөд Галерейн захирал П.Батжавын ахалсан баг бүрэлдэхүүн дараах бие даасан уран бүтээлчдийн орчин үеийн уран зураг, уламжлалт арга барил болон арьсан урлагийн шилдэг бүтээлүүдийг олон улсын үзэгчдэд толилуулах юм:
Манай галерей 2023 оноос хойш энэхүү үйл ажиллагаанд дараалан оролцож байгаа бөгөөд Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн тавцанд сурталчлан таниулах эрхэм зорилгоо үргэлжлүүлсээр байна. Үзэсгэлэнгийн дараа уран бүтээлчид Сөүл хотын галерей, урлагийн дүүргүүдээр аялж, БНСУ-ын уран бүтээлчид болон кураторуудтай туршлага судлах, соёлын солилцооны уулзалтуудыг хийх юм.
Арга хэмжээ: ART:GWANGJU:26
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 22 – 25
Байршил: БНСУ, Кванджу хот, "Ким Дэ Жун" конвеншн центр (Kim Dae-jung Convention Center)
Павильоны дугаар: B-1
Оролцож буй уран бүтээлчдийн танилцуулга, бүтээлүүд болон албан ёсны каталог:


