Mongol Art Gallery
Loading

Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө.


Монголын ЕБС-ийн Багш Нарын холбооны дэргэдэх #HUGO_and_COLOR клубын нэрэмжит “Хүүхдийн Гар Зургийн XIII дахь олимпиад” Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө. Авъяаслаг сурагчид, багш нартаа амжилт хүсье!

Өнгөрсөн хугацаанд энэхүү олимпиадад нийт 20,000 орчим сурагчдаас 2500 орчим бүтээлийг шалгаруулж, олимпиадын нэрэмжит фондтой болсон ба давхардсан тоогоор 18 удаагийн үзэсгэлэнг Улаан-Үдэ, Манжуур, Шилийн гол, Улаанбаатар хотуудад олны хүртээл болгож 3 дахь цуврал каталогийг нийтийн хүртээл болгон ажиллажээ. Төгсөх ангийн нийт 140 гаруй сурагчдыг зураач дизайнер мэргэжлийн уран бүтээлч болоход дэмжлэг үзүүлж, төрийн болон өмчийн хэлбэрийн их дээд сургуульд сурах боломжоор хангажээ.

XIII дахь олимпиадад нийт 3200 сурагчаас орон нутгийн 200 гаруй сурагчид оролцож 108 медальт байр, 36 тусгай байр, Шүүгчийн нэрэмжит 13 шагнал, шилдэг 50 төгсөгч Дүрслэх Урлагийн Академи, Монгол Улсын Боловсролын Их сургууль, ИЗОУИС-ийн дэргэдэх Урлаг дизайны академи, сургуулиудад урилгаар сурах боллоо. Мөн багш нарын 4 төрөлд амжилттай оролцсон 4 багшид Магистрын боловсрол хөтөлбөрт тэтэглэгтэй сурах эрхийг олгожээ.

#mongolartgallery

Mongolartgallery






Мэдээ