Mongol Art Gallery
Loading

MAGIC BOX

3 сарын 24, 2024

Уран бүтээлч: О.Золбоотөгөлдөр Art works of Zolboo Orgil

Үзэсгэлэнгийн нэр: “Magic Box”

Куратор: Др.Ц.Цэндпүрэв

Үзэсгэлэнгийн хугацаа: 2024.03.24-04.04

Байршил: Mongol Art Gallery

Дэмжигч байгууллагууд:

Alliance Française d’Oulan-Bator / Монгол - Францын төв

Mongol Art Gallery

XacBank

Vanjil Art Institute - Ванжил Арт Институт

 

УРАН БҮТЭЭЛЧ О.ЗОЛБООТӨГӨЛДӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА!

Оргилын Золбоотөгөлдөр (1987 он, Монгол улс) нь СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуульд (2005-2010, Дүрслэх урлагийн Бакалавр) болон Польш улсын Торун хотын Николас Коперникийн их сургуулийн Дүрслэх урлаг, Сэргээн засварын сургуульд тус тус суралцсан, карьерийн дунд үедээ явж байгаа уран бүтээлч, номын зураач юм. Одоогоор Улаанбаатар хотод уран бүтээлээ туурвиж байна.

Тэрээр эх орондоо нэр хүндтэй уран бүтээлч бөгөөд, олон улсад танигдан эхэлж буй Монголын ирээдүйтэй залуу авьяастнуудын нэг юм. Золбоотөгөлдөр нь 2013 оноос хойш нийт таван удаа бие даасан үзэсгэлэн гаргаж, гадаад, дотоодын хорь гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож, хүүхдийн болон яруу найргийн номуудыг бүтээсэн туршлагатай.

2024 онд тэрээр зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ удахгүй нээх ба мөн Францын Парис хотод олон улсын уран бүтээлчдийн резиденс хөтөлбөрт оролцохоор шалгарсан тул түүний хувьд их чухал жил болж байгаа билээ. Золбоотөгөлдөр нь Аллианс Франсезын Монгол дахь салбар (Alliance Française d'Oulan-Bator) болон Франц улсын Гадаад явдлын Яамны харьяа Францын Институт (Institut Français) -ээс Монгол Улсыг төлөөлөн, нэр хүндтэй “Cité Internationale des Arts Paris” резиденс хөтөлбөрт тэнцсэн уран бүтээлчдийн нэг болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Түүний "Magic Box" (мон.Шидэт хайрцаг) нэртэй үзэсгэлэн нь Монгол Арт Галерей дээр 2024 оны 3-р сарын 24-нд нээгдэх бөгөөд хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгий төсөл дээр Золбоотөгөлдөр нь куратор Др.Ц.Цэндпүрэвтэй (Ванжил Арт Институт) хамтран ажиллаж, үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулж байна.

ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА!

Үзэсгэлэнгийн куратор

Др.Ц.Цэндпүрэв

Холбоо барих:

Цахим шуудан: zolbooorgil6@gmail.com

Холбогдох утас: 976-9596 8710

Нүүрномын хаяг: facebook.com/zolboo.orgil; facebook.com/zolboo.orgil.art

Инстраграм: zolboo_orgil/

#mongolartgallery

Mongolartgallery