Mongol Art Gallery
Loading

ХӨХ МОНГОЛ

12 сарын 26, 2023

2023.12.26-28-ны хооронд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагналт зураач, Дүрслэх Урлагийн академийн хүндэт профессор Гомбо-Ичингийн Лхагвасүрэн тэргүүтэй “Хөх Бороо” нийгэмлэгийн 18 зураач уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээл дэлгэгдэж байна.

Япон улсад зохион байгуулагдаж буй "ХӨХ МОНГОЛ” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа нээлтээ хийж амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтэнд Монгол Улсаас Япон Улсад Суугаа ЭСЯ-наас Элчин Зөвлөх А.Дэлгэрмаа, Соёлын атташе Ц.Майцэцэг бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэлээ. Хөх Монгол үзэсгэлэнд амжилттай оролцож Шилдэг бүтээлээр шалгарсан зураач Ж.Сүхбатад Монгол арт галерейн нэрэмжит шагнал бие даасан үзэсгэлэн гаргах "Эрхийн бичиг", Японы Урлагийн нийгэмлэгийн нэрэмжит шагнал зураач Р. Бямбацэрэн, Хөх бороо нийгэмлэгийн нэрэмжит шагналаар зураач Ж.Гүрсэнгэ нар тус тус шалгарлаа.

МУЭ-ийн Нэрэмжит Шагналт зураач, Дүрслэх Урлагийн академийн хүндэт профессор Гомбо-Ичингийн Лхагвасүрэнгийн ярилцлагын холбоос.

Хамтран ажиллагч байгууллагууд:

Японы Урлагийн нийгэмлэг

Монгол арт галерей

Монгол Улсын Соёлын Яам

Монголын Урчуудын Эвлэл

МИАТ агаарын тээврийн компани

Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим

Mongolartgallery