#ЦОЙ_2024 11 дэх удаагийн Монголын Уран Сийлбэрчдийн ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТ, УРЛАН Монгол Арт Галерейд нээлтээ хийж 2 өдөр үргэлжиллээ.
Үзэсгэлэнгийн эхний өдөр сийлбэрчдийн халуун дулаан уулзалт болж, сийлбэрийн ширээгээ тойрон багш, оюутан, сийлбэрч нарын сонирхолтой яриа, туршлагаасаа хуваалцсан бүтээлч өдөрлөг болж өнгөрлөө. #ЦОЙ_2024 Үзэсгэлэн, Уулзалт, Урлангийн үеээр сийлбэрчдийн болон үзэгчдийн дунд таталбар зургийн уралдаан, цахилгаан хөрөөгөөр сийлбэр хийх үзүүлбэр зэрэг сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн байлаа.