Mongol Art Gallery
Loading

HUMAN KIND

11 сарын 24, 2023

"Human Kind" - Уран зургийн үзэсгэлэн

Mongolartgallery

Вэлүү сангаас танд хүргэж буй Human Kind уран зургийн үзэсгэлэнд урьж байна.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ : Хандивын Гала арга хэмжээ
Хэзээ : 11-р сарын 24-ны 18:30 цагаас
Тасалбарын үнэ :1 хүний- 180,000 ₮, 10 тасалбартай багцын үнэ 150,000 ₮

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН
Хэзээ : 11-р сарын 25-наас 12-р сарын 1 (7 өдөр)
10:00 - 19:00 цаг
Хаана : Монгол Арт Галерей

Вэлүү сангийн тухай:
Вэлүү сан нь 10 дахь жилдээ Улаанчулуут орчмын тусламж дэмжлэг нэн шаардлагатай хүүхэд, гэр бүлүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн. Манай шинэ цэцэрлэгийн барилгын төсөл нь эрх тэгш, чанартай боловсролоор дамжуулан тусламж шаардлагатай хүүхдүүдэд ирээдүйд итгэх итгэлийг бий болгох төсөл юм.

Уран бүтээлчид: Адъяабазар болон Чадраабал нар нь уран зургийн урлагт хэдийнэ өөрсдийн өвөрмөц хэв маягаараа тодорсон гайхалтай уран бүтээлчид билээ. Human Kind үзэсгэлэн нь тэдний нийгмийн сайн сайнхы төлөө оруулж буй хувь нэмрийн илэрхийлэл юм.

Арт Гала болон олон нийтэд зориулсан уран зургийн үзэсгэлэнгийн тасалбар борлуулалтын тодорхой хэсэг нь Вэлүү сангийн Нарны Хүүхдүүд цэцэрлэгийн шинэ барилгын санхүүжилтэнд хувь нэмэр оруулна. Та гала эсвэл үзэсгэлэнд оролцож тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд тэдэнд хэзээ ч байгаагүй гайхалтай орчныг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулаарай.

Бүгдээрээ дэлхийг илүү сайхан газар болгоход хамтдаа нэгдэцгээе!

 

#ArtExhibition #MongolArtGallery #VelooFoundation #NewKindergartenProject #HumanKind #KindHumangives #KindnessMatters