Mongol Art Gallery
Loading

Мишигдоржийн АМГАЛАНГИЙН Уран бүтээлийн Үзэсгэлэн

11 сарын 11, 2023

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, угсаатны зүй судлаач

Мишигдоржийн АМГАЛАНГИЙН “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уран бүтээлийн үзэсгэлэн, баримтат кино, номын нээлт

Орчин цагийн театр, кино урлагт суралцаж буй залуу үеийнхэнд киноны зураач, хувцасны зураач нь тухайн киноны өнгө аяс, дүр төрхийг хэрхэн тодорхойлж хувь заяанд нь нөлөөлөх ямар чухал үүрэгтэйг таниулах зорилготой уран бүтээлийн үзэсгэлэн 2023.11.11-17 ны өдрүүдэд Монгол арт галерейн II давхрын танхимд дэлгэгдэнэ.

Мөн угсаатны зүйн салбарт нэн хэрэгцээтэй “БАРУУН МОНГОЛЧУУДЫН ЭДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС” цомог нь нийт 9 бүлэг англи монгол тайлбар бүхий XVIII зууны II хагасаас аваад XX зууны 40-өөд оныг хамарсан номын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас: 77198080

Mongolartgallery