Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү гэргийн хамтаар Mongol Art Gallery-д хүрэлцэн ирж Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-ны дэмжлэгтэй зохион байгуулсан Монголын арьсан урлагийн ХҮРЭЛ БУГА нийгэмлэг болон Japan Leather Craft Association-ын уран бүтээлчдийн хамтарсан Арьсан урлагийн үзэсгэлэнг үзэж, нийгэмлэгүүдийн тэргүүд болон уран бүтээлчидтэй уулзлаа.