Mongol Art Gallery
Loading

Зурах Хүсэл

10 сарын 07, 2023

Mongolartgallery

С.Одгаригийн "ЗУРАХ ХҮСЭЛ" бие даасан үзэсгэлэн Mongol Art Gallery-н II давхрын танхимд тун удахгүй нээлтээ хийнэ.

Сэрээтэрийн Одгариг 1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны хуучнаар Цэргийн Дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1989-1996 онд Цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр, 1996-2007 он хүртэл Монгол Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн мэргэжилтэн, шүүгчийн туслахаар ажилласан ба 2008 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Тэрээр 1988 оноос монгол зургийн аргаар, 1998 оноос тосон будгаар зурж эхэлжээ.

2001 онд “Түмний эх”,

2003 онд АНУ-ын Оакланд хотод Монголчуудын уулзалтанд өөрийн зургаар үзэсгэлэн гаргаж,

2008 онд “Монгол” уран зургийн үзэсгэлэн,

2011 онд Английн Лондон хотноо Монгол улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцож байв.

С.Одгаригийн "ЗУРАХ ХҮСЭЛ" бие даасан уран бүтээлийн үзэсглэн Mongol Art Gallery-д 10 сарын 7-9 ний өдрүүдэд үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.

#mongolartgallery #exhibition #зурах_хүсэл