Япон улсад зохион байгуулагдаж буй "ХӨХ МОНГОЛ” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэнд Монгол Улсаас Япон Улсад Суугаа ЭСЯ-наас Элчин Зөвлөх А.Дэлгэрмаа, Соёлын атташе Ц.Майцэцэг бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
Хөх Монгол үзэсгэлэнд амжилттай оролцож Шилдэг бүтээлээр шалгарсан зураач Ж.Сүхбатад Монгол Арт Галерейн нэрэмжит шагнал бие даасан үзэсгэлэн гаргах "Эрхийн бичиг", Японы Урлагийн нийгэмлэгийн нэрэмжит шагнал зураач Р. Бямбацэрэн, Хөх бороо нийгэмлэгийн нэрэмжит шагналаар зураач Ж.Гүрсэнгэ нар тус тус шалгарлаа.
2023.12.26-28-ны хооронд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагналт зураач, Дүрслэх Урлагийн академийн хүндэт профессор Гомбо-Ичингийн Лхагвасүрэн тэргүүтэй “Хөх Бороо” нийгэмлэгийн 18 зураач уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээл дэлгэгдэж байна.
Үзэсгэлэнгийн бичлэг үзэх: ЛИНК
Хамтран ажиллагч байгууллагууд:
Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагналт зураач, Дүрслэх Урлагийн академийн хүндэт профессор Гомбо-Ичингийн Лхагвасүрэнгийн ярилцлага.