Mongol Art Gallery
Loading

ӨМНИЙН САЙХАН ГОВИОР 2022, 2023

9 сарын 22, 2023

#ӨМНИЙН_САЙХАН_ГОВИОР 2022, 2023

Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists -ээс зохион байгуулдаг “Өмнийн Сайхан Говиор” арт төсөл нь Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон ан амьтад, ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулан:

  • Урлагийн бүтээлд мөнхлөн үлдээх,
  • Байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах,
  • Улс орны хэмжээнд болон олон улсад таниулан сурталчлах,
  • Ерөнхий ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч компаниудаа сурталчлан алдаршуулах гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2019-н оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг төсөл юм.


2019-2023 он хүртэл одоогийн байдлаар уг төсөлд идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй 70 гаруй зураачид оролцсон байна.

Төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд, залуу үеийн зураачид Өмнөговь аймгийн 7-н сумын нутгаар, нийт 2600 гаруй километр зам туулан тодорхой маршрутын дагуу аялан, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг уран бүтээлд мөнхлөн үлдээж, аялалын дараа туурвисан уран бүтээлүүдээрээ хамтарсан үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулдаг юм.

Төслийг Өмнөговь Аймгийн Нутгийн Зөвлөл болон Ажнай корпорацын ивээн тэтэглэг дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаад “Өмнийн сайхан говиор 2022, 2023” оны 38-н зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Mongol Art Gallery-д 2023 оны 9/22 - 27-ны өдрүүдэд дэлгэгдэж олны хүртээл болох гэж байна.

Уран бүтээлийн Плейнер аялал нь:

“Өмнийн сайхан говиор 2022” аялал нь (2022.06.04 - 2022.06.15)–ны хооронд үргэлжилсэн.
“Өмнийн сайхан говиор 2023” аялал нь (2023.08.06 - 2022.08.17)–ны хооронд үргэлжилсэн.

Аяллын үеэр нийт Өмнөговь аймгийн Баяндалай – Ноён - Гурван тэс - Сэврэй - Булган -Ханхонгор сумдын нутгаар дайран өнгөрч, байгалын үзэсгэлэн бүрдсэн Ёлын ам - Мухар шивэрт - Ноён богд - Сайн саран хөндий - Ханын хэц - Толь хад - Хэрмэн цав – Наран даац - Зулганайн гол - Нэмэхтийн цав - Хонгорын элс - Баян заг зэрэг газруудаар аялжээ.

#mongolartgallery #өмнийн_сайхан_говиор #үзэсгэлэн

Mongolartgallery