Mongol Art Gallery
Loading

Southern Winds

7 сарын 29, 2023

“ӨМНӨДИЙН САЛХИ-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэн

Монгол улс, Улаанбаатар хот

 

 

Вьетнам, Монгол хоёр орны соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Asia Art Link-тэй хамтран “ӨМНӨДИЙН САЛХИ” сэдэвт орчин цагийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэнг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү үзэсгэлэнд Ха Ной, Хай Фонг, Хо Ши Минь хотод дүрслэх урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 16 зураачийн уран зураг, график урлагийн 50 орчим бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 2023.07.29-2023.08.02-ны хооронд Монгол Арт Галерейд 2 давхарын танхимд зохион байгуулагдах болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Хүннүгийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нийсэлийн хүрээ өргөн чөлөө.

 

Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг үзэсгэлэн нь Вьетнам дахь орчин үеийн урлагийн олон талт дүр төрхийн нэг хэсэг юм.

Үзэсгэлэнгийн нэр нь Монгол анд нөхөддөө баялаг ёс заншилтай, Вьетнамын ард түмний сайхан сэтгэл шингэсэн, халуун орны бадамлянхуа цэцгийн анхилуун үнэртэй салхийг хүргэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа анд нөхөдтэйгээ нэгдэж, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтыг илэрхийлэл хэмээн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Asia Art Link болон оролцогч уран бүтээлчид найдаж байна.

 

“Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэн нь Вьетнамын байгалийн үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсгийг харуулахаас гадна уран бүтээлчдийн амьдралын талаар үзэл санаа, эрэл хайгуул хийх, бүтээлч шинэлэг бүтээл туурвих хүсэл эрмэлзийг уран сайхны хэлээр илэрхийлсэн байна. Үзэсгэлэнд реализм, экспрессионизм, хийсвэрлэл хүртэл янз бүрийн хэв маягтай бүтээлүүд тавигдсан. Бүтээлийн сэдэв нь байгаль эх, хүний дүр төрх, хөрөг зураг, натюрморт; зотон дээр, тосон болон нийлэг, цаас, торгон дээр пастел болон усан будагаар, цаасан дээр модон бараар хэвлэсэн гэх мэт олон төрлийн бүтээлүүд дэлгэгдэж байна.  Оролцогчид нь бие даасан уран бүтээлчид мөн Вьетнамын дүрслэх урлагийн сургуулийн багш нар мөн ахмад болон залуу уран бүтээлчид бүтээлээ гаргаж байгаа ба дотооддоо болон бүс нутагт өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө аясыг бий болгож танигдаж чадсан, уран бүтээлүүд нь үндэсний сан хөмрөгт байдаг, олонхи нь үндэсний болон олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд идэвхтэй оролцдог уран бүтээлчид билээ.

 

Өнгөрсөн 5-р сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Олон улсын уран бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсоны дараа зохион байгуулагдаж буй “ӨМНӨДИЙН САЛХИ-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэн нь Монгол, Вьетнам хоёр орны хамтын ажиллагаа, соёлын харилцааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам гүнээ итгэлтэй байна.

 

Хүндэтгэсэн:

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам,

Asia Art Link байгууллага

 

News Articles:

VitenamPlus.vn: Vietnamese painting exhibition in Mongolia marks diplomatic ties

dangcongsan.vn: First Vietnamese painting exhibition held in Mongolia

culture360.asef.org: Painting exhibition marks 70 years of diplomatic ties between Mongolia and VietNam

Mongolartgallery