Mongol Art Gallery
Loading

МУГЗ, угсаатны зүй судлаач М.Амгалангийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.


Mongolartgallery

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, угсаатны зүй судлаач Мишигдоржийн АМГАЛАНГИЙН уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт, баримтат кино Mongol Art Gallery-д үзэгчдийн хүртээл болон дэлгэгдлээ. 

“Мандухай Сэцэн Хатан” түүхэн уран сайхны киноны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн 2023.11.11-20 ны өдрүүдэд Монгол арт галерейн II давхрын танхимд дэлгэгдэнэ.

 

Mongolartgallery

 

МУГЗ, Угсаатны зүй судлаач, Зураач Мишигдоржийн АМГАЛАН: "БАРУУН МОНГОЛЧУУДЫН ЭДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС" ном 9 бүлэгтэй.

Энэхүү ном нь зураачийн 40 гаруй жил, 1200 гаруй хүнтэй уулзаж, тэдний гар дээр байсан ховор нандин эд хэрэглэгдэхүүнүүдийг нүдээр үзэж, гараар барьж, үүх түүх, утга учрыг нь эздээс нь асууж лавласны үндсэн дээр эх загвараар нь зурж бүтээсэн судалгааны нэн ховор цомог юм.

Музейн үзмэрт ч хадгалагдан үлдэж чадаагүй зөвхөн малчдын гар дээрх ховор нандин дурсгалыг багтааж чадсан энэхүү цомгийг 2 дахь удаа хэвлэн гаргаж буй ба энэ удаагийн хэвлэл нь анхны хэвлэлд ороогүй үлдсэн зургуудыг тайлбарын хамт нэмж оруулснаараа онцлог юм. 

Хамтран ажилласан:

#mongolartgallery #books 

Mongolartgallery






Мэдээ