Mongol Art Gallery
Loading

Art:Gwangju:23 Олон улсын урлагийн наадамд оролцлоо


Mongolartgallery

#ART_GWАNGJU-23"

9 сарын 21-24 ний өдрүүдэд БНСУ-ын Гванжу хотноо 14 дэхь удаагаа зохион байгуулагдсан Art:Gwangju:23 #ОЛОН_УЛСЫН урлагийн наадамд дотоодын 103, гадаадын 12 галерей, 13 тусгай үзэсгэлэн, нийт 4,420 орчим бүтээлүүд дэлгэгдлээ.

Art:Gwangju:23-г 4 хоногийн турш 34,048 хүн ирж үзсэн бөгөөд Галерей, уран бүтээлчид ойролцоогоор 2.47 тэрбум воны уран бүтээлийн худалдааг хийжээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн Mongol Art Gallery анх удаагаа оролцож:

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Д.БАТМӨНХ, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Ц.СОЛОНГО, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Б.БОЛОРТУЯА гэсэн 3 уран бүтээлчийн 30 гаруй бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болголоо.

Mongolartgallery

 

Энэхүү үзэсгэлэнд амжилттай оролцоход гүн туслалцаа үзүүлсэн

Embassy of the Republic of Korea in Mongolia 주몽골대한민국대사관

Aero Mongolia LL болон;

Хатагтай Miba kim Sunjeong / Mongol Art Gallery-н Зөвлөх, уран бүтээлч/

Хатагтай Jungsuk Noh / President at International Visual Culture & Arts Association/

Ноён 김창호 Kim Changho /Уран бүтээлч, International Visual Culture & Arts Association - гишүүн/

Хатагтай 조화진 Jo Hwajin / Art:Gwangju:23 Олон улсын галерей хариуцсан менежер / нарт Mongol Art Gallery хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. 

Mongolartgallery

#mongolartgallery #artgwangju #gwangju #SouthKorea2023






Мэдээ