Mongol Art Gallery
Loading

ГЭРЭЛТ ӨНГӨ

5 сарын 13, 2023

#Шинэ_үзэсгэлэн 

Бяцхан зураач О.Мишээлийн (I like to draw

"ГЭРЭЛТ ӨНГӨ" Анхны бие даасан уран бүтээлийн ҮЗЭСГЭЛЭН тун удахгүй Mongol Art Gallery-д нээлтээ хийх гэж байна!

Бяцхан сахиусан тэнгэрийн гайхамшигт ертөнцийн "ГЭРЭЛТ ӨНГӨ"-өөр аялахуй... Ид шидийн мэт сонирхолтой, гэгээн тунгалаг, мөрөөдлийн онцгой мэдрэмжээр хөглөгдсөн авьяаслаг охин Мишээлийн уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнд хүүхэд багачууд та бүхнийг урьж байна.

Үзэсгэлэнг дэмжин ажилласан Шинэ Монгол Сургуулийн 2-р багш Л.Мөнхтуулд талархал илэрхийлэе. О.Мишээл охин дугуйланд явалгүй өөрөө бие даан зураг зурж 2 жил болж байна. Охины авьяасыг аав ээж нь дэмжин түүний гэгээн ертөнцөөр бүтээгдсэн шигшмэл 60 бүтээлийг олны хүртээл болгоно. О.Мишээл төрсөн өдөр, шинэ жилээр зургийн хэрэгсэл бэлгэнд авах дуртай, том болоод зураач болох мөрөөдөл тээн яваа авьяаслаг бяцхан зураачдаа Монгол Арт Галерейн хамт олноос уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье!


Нээлт: 2023.05.13 ны 12 цагт Үзэсгэлэн: 2023.05.13-17 ны өдрүүдэд Монгол арт галерейн I-р давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
Хаяг:Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол Арт Галерей
Утас: 77198080

#mongolartgallery

Mongolartgallery