Mongol Art Gallery
Loading

Spotlight International Art 2023

5 сарын 07, 2023

Хүүхэд багачуудад зориулан жил бүр уламжлал болгохоор зорьж буй 2023 оны #Spotlight International Art буюу Олон Улсын Соёлыг Сурталчлах өдөрлөг маань тун удахгүй Mongol Art Gallery-д зохион байгуулагдах гэж байна. 

Өдөрлөгийн тов: 5 дугаар сарын эхний Ням гариг буюу 5/7-ны өдөр өглөө 10 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулагдах тул та бүхнийг аав ээж, хүүхдүүд, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр: #Монгол#Австрали#БНСУ#Франц#Тайвань болон #Вьетнам улсуудын соёл, урлагийн булангуудаар зочилж олон сонирхолтой бүтээлүүдийг багачууд #өөрийн_гараар урлан хамтдаа мартагдашгүй дурсамж үлдээх боломжтой! 

 

Бидний саналыг хүлээн авч энэхүү өдөрлөгт оролцохоор бэлтгэн, нэг өдрийг хамт өнгөрүүлэх элчийн сайдын яамд, төлөөлөгчийн газруудын ажилчиддаа баярлалаа. 

 

Улс бүрийн сэдвүүд:

  • Солонгос: Цаасан урлал, гар урлал

  • Тайвань: Нисдэг тэрэг тоглоом, хуруугаар будах зураг,

  • Монгол: Эсгий урлал, арьсан урлал

  • Франц: Францын газрын зурган #puzzle, өнгөөр будах, цаасан нугалбар

  • Австрали: Цэгэн зураг, цаасан урлал

  • Вьетнам: Цаасан урлал, гар урлал

 

Хамтран зохион байгуулагч:

Mongolian Cultural Council 

Хэзээ: 05/07 -ний НЯМ гарагт

Хаана: Монгол Арт Галерей /Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд/

Утас: 7719-8080

------------------------------------------

Get creative by joining our #Second upcoming hands-on art workshop #Spotlight_International_Arts 2023 at the Mongol Art Gallery!

Cultural representatives from #Korea#France#Taiwan#Mongolia#Australia and #Vietnam will be present!

We invite everyone for a day full of arts and crafts at the Mongol Art Gallery!

When: Sunday, May 7th @10am to 5 pm

Where: Mongol Art Gallery /In front of Dunjingarav shopping centre/

Contact: 7719-8080, for English 9920-8924

____________________________

 

Хөтөлбөр: 

10:00 Соёлын өдөрлөг эхэлнэ.

12:00 Нээлтийн үг. (Англи болон Монгол хэлээр) 

  • Spotlight International Art-ын нээлтийн үг:
    • Монгол Арт Галерейн захирал Пүрэвсүхийн Батжав
  • Цахим мэндчилгээ: Санжаажамцын Ариун, Санаачлагч, Mongolian Cultural Counsil, Нью-Йорк 
  • Элчин сайдын яамдын төлөөлөгчдөөс мэндчилгээ
  • Уртын дууны дуучин А.Нарандулам 

12:30-17:00 Соёлын өдөрлөг үргэлжилнэ.

13:30 Уртын дуучин А.Нарандулам - Мэндчилгээ 

17:00 Хаалт, Зураг авалт

Хөтөлбөрийн дундуур улсуудын төлөөллүүдээс богино хэмжээний видео, мэндчилгээ үзүүлнэ.

 

2023 оны талбайн зохион байгуулалт:

Mongolartgallery

Mongolartgallery