Mongol Art Gallery
Loading

Нүүдлийн Үзэсгэлэн Төв аймагт нээлтээ хийлээ.


Mongol Art Gallery #Нүүдлийн_үзэсгэлэн

Монгол Арт Галерейн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй Нүүдлийн Үзэсгэлэн Төв Аймгийн Музейд нээлтээ хийлээ.

Mongolartgallery

Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, Урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Монгол Арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, МУУГЗ зураач Н.Адъяабазар, МУЭ-ийн шагналт, урлаг судлаач О.Сосор, Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын гишүүд, уран бүтээлчид, Аймгийн Нийтийн номын сангийн дарга Зоригтбаатар, Зуунмод сумын ЕБ-ийн 5-р дунд сургуулийн захирал Д.Хуягбаатар, сэтгүүлчид, ЕБС-ийн зураг хөдөлмөрийн багш нар болон бусад зочид оролцлоо.

Mongolartgallery

Нээлтийн арга хэмжээний үеээр Урлаг судлаач О.Сосор хүрэлцэн ирсэн хүмүүстэй чөлөөт ярилцлага хийж, Монгол Арт Галерейн зүгээс Төв аймгаас гарвалтай алдарт зураачдын нэг болох Төрийн Шагналт Зураач Б.Пүрэвсүх болон МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, нэрт зураач С.Элбэгдорж нарын "Репиний Академийн Шадар 3" баримтат нэвтрүүлгийг үзүүлж танилцууллаа.

Монгол Арт Галерейтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн 30 гаруй уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж буй #Нүүдлийн_үзэсгэлэн нь энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.

Mongolartgallery

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид болон ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн Монгол Туургатан Театрын дуучин П.Баярмагнайд талархал илэрхийлье.

Mongolartgallery

 

#mongolartgallery #mongolartroad #travellingexhibition #tuv_province #ТӨВ_АЙМАГ #Зуунмод






Мэдээ