Mongol Art Gallery
Loading

ЧИН ЗҮРХНИЙ АНИР

4 сарын 29, 2023

Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "Анима" сургуулийн 30 жилийн ойтой золгох гэж буйтай холбогдуулан гаргаж буй "Чин зүрхний анир" үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Аутизм , Даун, саажилттай болон бодит бус өвөрмөц сэтгэлгээтэй суралцагчид, амьдралын ялгаа бүхий нөхцөл байдлын дор ертөнцийг онцгой өнгөөр тольдож , чин зүрхээрээ тэмүүлж, өнөөгийн цөвүүн цагт орчлон хорвоогийн сайхныг өөрсдийн бодол сэтгэлээр угтаа мэдэрч , зүрхний чимээ , чин гүний сэтгэлийн үгсээ өнгө бүрт шингээсэн нь энэ авай.

Онцгой оршихуй тэднээс гэрэвшин дөлөх бус хүмүүн бүхнийг хайраар ивээж, дотоод сэтгэлийн гэгээ ба үнэ цэнийг бадраахын мөн чанарыг түгээхүй.

#анима_дуд

Mongolartgallery