Монгол Зураг Нийгэмлэг-ийн 20 жилийн хүрээнд 5 сарын 14, 21, 28 -нд цуврал лекцүүдийг Монгол Арт Галерейтай хамтран зохион байгуулж байна.
♦ Лекц #1 “Монгол зурагт хэрэглэгдэж байсан будгийн уламжлалын тухай”
Илтгэгч: О.Ангарагсүрэн, доктор /Японы Соёлын Өвийн Гадаад Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, сэргээн засварлагч, консерватор/
Хугацаа: 2022 оны 5 сарын 14-ны 11:00 минут (Бямба гариг)
Агуулга: Монгол зургийн түүхэн уламжлалын явцад ямар материал ашиглаж, хэрэглэж байсан талаарх судалгаа өнөө хүртэл дутмаг байна. Энэ лекцээр Монголын эртний улсууд болох Уйгурын үеийн Хар Балгас (IX зуун), Киданы үеийн Улаан хадын хааны бунхан (XI зуун), Их Монгол улсын нийслэл Хархорум хотын барилгын туурган зургууд болон хожуу үеийн бурхан шашны сүм хийдийн ханын зурагт хэрэглэсэн будаг, суурь материалын судалгааг танилцуулах болно.
♦ Лекц #2 “Монгол зургийн сэргээн засварлалт, грүнт”
Илтгэгч: Г.Соёл-Эрдэнэ Соёлын өвийн сэргээн засварлагч, зураач
Хугацаа: 2022 оны 5 сарын 21-ны 11:00 минут (Бямба гариг)
Агуулга: Монгол зургийн уламжлалт грүнтний онцлог, шинж чанарыг дэлгэмэл бурхан зургийн сэргээн засварлалтын туршлага дээр тайлбарлах болно.
♦ Лекц #3 “МОНГОЛ ЗУРГИЙН ӨВ: Шороон Бумбагар бунхны ханын зургийн технологи, хадгалалтын өнөөгийн байдал”
Илтгэгч: О.Ангарагсүрэн, доктор /Японы Соёлын Өвийн Гадаад Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, сэргээн засварлагч, консерватор/
Хугацаа: 2022 оны 5 сарын 28-ны 11:00 минут (Бямба гариг)
Агуулга: Зүүн Азийн бүс нутагт хамгийн томдоо орох 1300 жилийн өмнөх ханын зурагтай нэгэн бунхан Булган аймгийн Баяннуур сумын нутгаас 2011 онд олдсон. Бунхны үүдэвч, цооног, бунхан хэсэгт оршуулгын зан үйлийн дагуу бар, луу, домгийн амьтан, цэцэг, сүмийн дүрслэл болон Түрэг, Согд хүний хөрөг гэх мэт баялаг агуулгатай зургуудыг зуржээ. Энэхүү лекцээр Шороон Бумбагар бунхны ханын зургийн будаг, суурь давхарга, зурсан технологийг танилцуулна. Мөн Ханын зургуудын хадгалалтын өнөөгийн байдал, гэмтлийн шалтгааныг өгүүлэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7719-8080, 9656-0329, 8868-6441 дугаараас авна уу.