Mongol Art Gallery
Loading

Нүүдлийн Үзэсгэлэн Эрдэнэт хотод нээлтээ хийлээ.


#Нүүдлийн_үзэсгэлэн Эрдэнэт хотод нээлтээ хийлээ.

Mongolartgallery

Монгол Арт Галерей 2023 оны анхны Нүүдлийн Үзэсгэлэнгээ Эрдэнэт хотод зохион байгууллаа.

Эрдэнэт хотын Соёл урлагийн газраас 1-р сарыг Дүрслэх урлагийн сар болгосонтой холбогдуулан Эрдэнэт хотын МУЭ-ийн салбар, Хүүхэд залуучуудын театртай хамтран Монгол арт галерей хамтран ажилладаг 10 аад уран бүтээлчийн 30 гаруй уран зураг мөн Монгол Арт Роад төслийн 2022 оны ОХУ Санкт Петербург хотод хийсэн судалбар зургийн аяллын баримтат нэвтрүүлэг, МУУГЗ С.Дондог зураачийн 85 насны ойд зориулан бэлтгэсэн хөрөг баримтат нэвтрүүлгийг тус тус толилууллаа.

Mongolartgallery

Нүүдлийн Үзэсгэлэн 01/26-28ны өдрүүдэд Хүүхэд Залуучуудын Театрт үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.

Төслийг дэмжин хамтран ажиллаж буй Эрдэнэт хот Хүүхэд Залуучуудын театр-ын хамт олон, Орхон аймаг дахь МУЭ-ийн салбарын Тэргүүн МУСТА Б.Сайханбаярт гүн талархал илэрхийлж байна.

Mongolartgallery#mongolartgallery #travellingexhibition #mongolartroad






Мэдээ