Mongol Art Gallery
Loading

ЦАГИЙН АЯЗ

4 сарын 08, 2023

МУЭ-ийн гишүүн зураач Б.Мөнхбаатар
"Цагийн Аяз" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

Mongolartgallery

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МУЭ-ийн гишүүн зураач Баасандашийн МӨНХБААТАР-ын "ЦАГИЙН АЯЗ" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн тун удахгүй Mongol Art Gallery-д нээлтээ хийх гэж байна.

 

Mongolartgallery

"Өнөө цагт хүн төрөлтөн хөгжил, даяаршил, технологийн давшил зурагт анхаарлаа хандуулж, цахим сүлжээнд хамаарагдсаар бодит ахуйн тухай ойлголт, хаана хүрэх төсөөллөөсөө нэгэнт ангижирсан мэт амьдарсаар, алгуурхан холдсоор... Нүүдэлчдийн сүүлчийн өлгийн нутгийн ӨНӨӨДРИЙГ бид ӨЧИГДРИЙН уламжлал, түүх соёл, домог туульс, урлагийн бүтээл, ахуй орчин, байгалийн өгөгдөл зэргээрээ бүтээсээр иржээ. Бид хаана хүрэх гэж, юунд амжих гэж эцэс төгсгөлгүй яарч, өрсөлдөж явна вэ? ЗОГС.. Хурдтай хөгжлийн нэгээхэн зайд зогсолт хийж өв уламжлалаараа дамжуулан дотоод ертөнц, үндэстэн угсаатныхаа мөн чанарыг эргэн харах хэрэгцээ бий болсныг уг үзэсгэлэнгийн бүтээлүүд сануулна.

Уран бүтээлч Б.Мөнхбаатарыг "Зурах зүйлсийнхээ тоог олшруулан, хэлбэр хэлбэр дүрсийг зөв гарган зохиомжоо сайн олох чадварт суралцсан, цөөн тоотой адууны дүрс орсон ажлууд нь уран зургийн өнгө гаргалт, өнгийн зохицол, чадварлаг бичилттэй байгаа нь бусдаас ялгагдах өөрийн гэсэн арга барилтай зураач болох ирээдүй харагдана." хэмээн дэд профессор, зураач, багш Х.Содномцэрэн нь оюутан байх хугацаанд нь нэгэнтээ дүгнэн бичиж үлдээсэн нь биеллээ олжээ.

Түүний бүтээлүүдээс монголын байгаль, дөрвөн улиралд өөрчлөгдөж буй хявсал хийгээд ахуй амьдралын энгийн хэр нь эгэлгүй дүр төрхийг уран сайхны хэллэг, дээдлэн шүтэгддэг морьдын зураглал, нэгээс нөгөөд шилжих уусаан өнгөнүүд, том цул тавилтуудаар нь дамжуулан харж болох юм. Зэрвэсхэн харахад хийсвэрлэн зурсан мэт боловч тогтоод харахад тухайн дүрсүүд бодит байдалд тун дөхсөн, тухайн хором, мөч бүхнийг сэтгэлд хоногшуулан, уужим амьсгал аван тайвшрахуйц өвөрмөц талаас нь дүрслэн харуулсан байна. 

Монгол хэмээх тодотгол маш олон зүйлээр илрэх боловч хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойр очих боломж нь урлагийн бүтээлээр хүрэх бөгөөд энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд бидэнд дээрх орон зайг олгож байна."

 -- Докторант С.Зэсээ 

 

Үзэсгэлэнгийн нээлт болон Мастеркласс: 
2023 04/16-ны өдөр 16:00 цагаас Монгол Арт Галерейд болно. 

Mongolartgallery