Mongol Art Gallery
Loading

INFINITE LINES

3 сарын 16, 2023

INFINITE LINES / ТѲГСГѲЛГҮЙ ЗУРВАСУУД

 

Уран бүтээлч Ц.Солонго "#INFINTE_LINES" буюу ТѲГСГѲЛГҮЙ ЗУРВАСУУД контемпорари уран бүтээлийн үзэсгэлэнгээ Mongol Art Gallery-н II давхрын үзэсгэлэнгийн танхимд 3/16-26 ны өдрүүдэд толилуулах гэж байна.

Уран бүтээлч Ц. Солонго

Mедиа уран бүтээлч О.Амарбат

Mongolartgallery

Контемпорари уран бүтээлч 

Ц.Солонго 

Mongolartgallery

Уран бүтээлч Ц.Солонго нэн шинэ орчин үеийн урлагийн тѳрлѳѳр уран бүтээлээ туурвидаг бүтээлч юм. Тэрээр 2008 оноос эхлэн уран бүтээлээ хийж ирсэн бѳгѳѳд Америк, Солонгос, Япон, Тайван, Малайз, Хятад улсуудад эх орноо тѳлѳѳлѳн олон улсын үзэсгэлэнд оролцож байжээ. Уран бүтээлч Солонго контемпорари ѳрѳг урлаг, газар орон зайн урлагийн бүтээл туурвихаас гадна абстракт уран зураг зурдгаараа онцлог байдаг.

Түүний уран бүтээл чадварлаг арга ажиллагаа, хурц тод ѳнгѳ, нарийвчилсан утга агуулгаараа бусдаас ялгардаг. Хувийн уран бүтээлээ туурвихаас гадна эх орондоо болон олон улсын 130 гаруй үзэсгэлэнгүүд мѳн Бээжин бенналь, Чёнжу бенналь, ЛандАрт бенналиудад куратороор ажиллаж байсан билээ. 

#mongolartgallery #newexhibition