"Амлалтын зөрчих гэж өгдөг хэрэг үү..."
Зураач Б.Сайханбаярын / Zuraach Saikhnaa / "O2" уран зургийн үзэсгэлэн Mongol Art Gallery-д 12/16-26 ны өдрүүдэд гарч байгаа билээ. Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдээс онцлох нэг бол яахын аргагүй Эрдэнэт хот Хүүхэд Залуучуудын театр-ын "Чамтай Учирсан Зул Сар" хоёр хүний драмын жүжиг байлаа.
Авъяаслаг жүжигчид болон найруулагчдаа баяр хүргэе!
Дездомон хэмээх бүсгүйн дүрийг "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмаас "Нохойн хурим" жүжгийн Гэлэнмаа охины дүрээр Шилдэг эмэгтэй жүжигчин, "Тангарагт хаан" жүжгийн Асралт гүнжийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүрийн алтан цомуудыг тус тус хүртсэн, МУСТА Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээж байна. Тэрээр одоо Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрт 25 дахь жилдээ жүжигчнээр ажиллаж байна.
Тус бүтээлийн Отелло хэмээх залуугийн дүрийг, "Ялагчдын цуваа" моножүжгийн олон улсын наадмаас "Чапдинд нулимс бий юу" жүжгийн Чаплины дүрээр Дэд байр, "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмаас "Итгэлийг эвдэгч" жүжгийн Барнабын дүрээр Шилдэг эрэгтэй жүжигчин алтан цомыг хүртсэн, МУСТА Ганбатын Мишээл бүтээж байна. Тэрээр одоо Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрт, 11 дэх жилдээ жүжигчнээр, сүүлийн жилүүдэд найруулагчаар тус тус ажиллаж байна. Мөн "ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР" хоёр хүний драмын жүжгийн зохиолч найруулагчаар ажиллажээ.
Утас: 7719-8080, 9972-9944
Хаяг: Монгол Арт Галерей, Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннү гудамж. /Чухаг 2 хотхоны дэргэд/