Mongol Art Gallery
Loading

НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 

2 сарын 08, 2023

Монгол Арт Галерей Нүүдлийн Үзэсгэлэнгээ Эрдэнэт, Дархан хотуудад амжилттай зохион байгуулсан.

Дараагийн үзэсгэлэнгээ Төв аймгийн Музейтэй хамтран сар шинийн өмнөхөн үзэгчиддээ толилуулах гэж байна.

Mongolartgallery

Үзэсгэлэнд Монгол Арт Галерейтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүд, мөн Төв аймгийн нэрт зураач МУУГЗ Н. Адъяабазарын уран бүтээл олны хүртээл болно. Алдарт зураачдын баримтат кино, хүүхэд багачуудад зориулсан уран зургийн улсын уралдааны нэвтрүүлгийг толилуулна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийг дэмжин, хамтран ажилласан Төв аймгийн Соёл Урлагийн Газар, Төв аймгийн Музей, Монголын Урчуудын Эвлэлийн Төв аймаг дахь салбарын хамт олонд талархал илэрхийлэе!

Үзэсгэлэн: 02 сарын 08-15ны өдрүүдэд Төв Аймгийн Музейд үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.

 

Постерт: "Хубилай Хаан" 2014, 100х120 см, зотон тос.

МУУГЗ Зураач, Н.Адъяабазар.

#mongolartgallery #нүүдлийн_үзэсгэлэн #mongolartroad

#Darkhan #Дархан #Эрдэнэт #Erdenet #ТӨВ #ТӨВ_АЙМАГ#