Mongol Art Gallery
Loading

ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР

12 сарын 18, 2022

Mongolartgallery

"ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР" хоёр хүний драмын жүжгийн уран бүтээлчдийн танилцуулга:

Тус бүтээлийн Дездомон хэмээх бүсгүйн дүрийг, "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмаас "Нохойн хурим" жүжгийн Гэлэнмаа охины дүрээр Шилдэг эмэгтэй жүжигчин, "Тангарагт хаан" жүжгийн Асралт гүнжийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүрийн алтан цомуудыг тус тус хүртсэн, МУСТА Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээж байна. Тэрээр одоо Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрт 25 дахь жилдээ жүжигчнээр ажиллаж байна.

Mongolartgallery

Тус бүтээлийн Отелло хэмээх залуугийн дүрийг, "Ялагчдын цуваа" моножүжгийн олон улсын наадмаас "Чапдинд нулимс бий юу" жүжгийн Чаплины дүрээр Дэд байр, "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмаас "Итгэлийг эвдэгч" жүжгийн Барнабын дүрээр Шилдэг эрэгтэй жүжигчин алтан цомыг хүртсэн, МУСТА Ганбатын Мишээл бүтээж байна. Тэрээр одоо Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрт, 11 дэх жилдээ жүжигчнээр, сүүлийн жилүүдэд найруулагчаар тус тус ажиллаж байна. Мөн "ЧАМТАЙ УЧИРСАН ЗУЛ САР" хоёр хүний драмын жүжгийн зохиолч найруулагчаар ажиллажээ.

Mongolartgallery