Mongol Art Gallery
Loading

Лекц #1 “Монгол зурагт хэрэглэгдэж байсан будгийн уламжлалын тухай” - О.Ангарагсүрэн, доктор


Монгол Зураг Нийгэмлэг-ийн 20 жилийн хүрээнд 5 сарын 14, 21, 28 -нд цуврал лекцүүдийг зохион байгуулж байна.

ЛЕКЦ #1

Лекцийн нэр: “Монгол зурагт хэрэглэгдэж байсан будгийн уламжлалын тухай”

Илтгэгч: О.Ангарагсүрэн, Доктор

Японы Соёлын Өвийн Гадаад Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, сэргээн засварлагч, консерватор

Хугацаа: 2022 оны 5 сарын 14-ны 11:00 минут (Бямба гариг)

Агуулга:

Монгол зургийн түүхэн уламжлалын явцад ямар материал ашиглаж, хэрэглэж байсан талаарх судалгаа өнөө хүртэл дутмаг байна. Энэ лекцээр Монголын эртний улсууд болох Уйгурын үеийн Хар Балгас (IX зуун), Киданы үеийн Улаан хадын хааны бунхан (XI зуун), Их Монгол улсын нийслэл Хархорум хотын барилгын туурган зургууд болон хожуу үеийн бурхан шашны сүм хийдийн ханын зурагт хэрэглэсэн будаг, суурь материалын судалгааг танилцуулах болно.

Утас: 7719-8080, 9656-0329, 8868-6441

Хаяг: Монгол Арт Галерей

Mongolartgallery