Mongol Art Gallery
Loading

Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой, “Мөнх Тэнгэрийн Хүчин Дор“ киноны 30 жилийн ойн арга хэмжээ болно.


2022 оны 10/21-24 ны өдрүүдэд "Балжинням Сан"-аас санаачлан Монгол Улсын Төрийн Шагналт, МУГЗ, нэрт кино найруулагч, Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой, "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

 

ХӨТӨЛБӨР:

 

/10/21-ний өдөр, Баасан гариг/

I -Р ХЭСЭГ /II давхрын танхимд/

 

14:00 Морин хуурын чуулгын дөрвөл “Чэлүгэн”

“Мөнх Тэнгэрийн Хүчин дор” - 30 жил - Эрдэм Шинжилгээний Бага Хурал“ /10 илтгэл/

15:00 Цайны завсарлага

15:15 Эрдэм Шинжилгээний Хурлын үргэлжлэл

15:30 Эрдэм Шинжилгээний Хурал өндөрлөнө

 

II-Р ХЭСЭГ /II давхрын танхимд/

 

16.00  Төгөлдөр хуурч С.Алимаа “Тань руу нүүж явна”

 Хөтлөгч Монгол Улсын Ардын Жүжигчин Г.Равдан

“ГЭРЭЛТЬЕ ГЭВЭЛ ШАТАХ...” Найруулагч Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт

 Хийлч О.Сэрчмаа, Э.Сарнай “Би чамд хайртай” аяз

 Төгөлдөр хуурч С.Алимаа "Мандухай Цэцэн Хатан"

16:30 Б.Балжинням, “ХОЛЫН ЗЭРЭГЛЭЭН ДУНД” номын нээлт

16:40 Дү.Мягмарсүрэн, “ДУУЛИАНТ МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН” номын нээлт

17:00 “КИНОНД АМИЛСАН УРАН ЗУРАГ” МУ-ын Төрийн Шагналт зураач Б.Пүрэвсүхийн болон Киноны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт

/III давхрын танхимд/ 

 

 /10/22-ны өдөр, Бямба гариг/

 

09:30​​​ “БИ ЧАМД ХАЙРТАЙ” УСК​​ Оюутан залуус, кино сонирхогчдын уулзалт

14:00​​​ “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” УСК үзвэр, уулзалт ярилцлага /КУДС, ​“Зохиомж” СЭЗДС/​​​​​

 

 /10/23-ны өдөр, Ням гариг/

 

09:30 ​​​“СҮҮДЭР” УСК​​​​ үзвэр, оюутан залуус, кино сонирхогчдын уулзалт

14:00 ​​​“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ” УСК үзвэр, уулзалт ярилцлага /СУИС, РТМУДС/

 

Зохион байгуулагчид:

Mongol Art Gallery

Балжинням Сан,

Зохиомж Дээд Сургууль

Gamma photo agency

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи

Чингис Фильм ХХК

 

#mongolartgallery #Шинэ_үзэсгэлэн

Mongolartgallery






Мэдээ