Mongol Art Gallery
Loading

ERKHEMSEG

11 сарын 18, 2022

МУЭ-ийн гишүүн зураач Бавуудоржийн МӨНХЦЭЦЭГ #ЭРХЭМСЭГ уран бүтээлийн 9 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн 2022.11.18-28 ныг хүртэл Монгол арт галерейн III давхрын үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно.

Уран бүтээлчийн сүүлийн 5 жилийн хугацаанд бүтээгдсэн хийсвэр сэтгэлгээний 30 гаруй уран зургууд дэлгэгдэнэ.

Бид 2022 оны 3-р сард Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists-ээс зохион байгуулсан "СААРАЛ ХАЙРЦАГ" ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН-д хамтрагч байгууллагаар оролцон сонгогдсон нэг уран бүтээлчийг Монгол Арт Галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнасан билээ. Энэхүү уран бүтээлчээр шалгаран бидний урилгыг хүлээн авсан Бавуудоржийн МӨНХЦЭЦЭГ зураачдаа галерейн хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Нээлт: 2022.11.18 ны 13:00 цагт

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас:77198080, 86474747

Mongolartgallery

#ЭРХЭМСЭГ #mongolartgallery #ulaanbaatar #Mongolia #mongolianartist #СААРАЛ #үзэсгэлэн #уранбүтээлч #зураач #монголартгалерей #монголарт #арт #урлаг #Зураг