Япон улсын уран зургийн галерей Art Project International G2 (Гинза Gallery G2)-аас санаачлан зохион байгуулдаг "SMILE for SMILE" олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэн 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ оны үзэсгэлэнгээ Монголд улсад анх удаа дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн нээлт 10/06-ны өдөр болсон ба 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул та амжиж үзээрэй.
3 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд урд урьдынхаас олон хүүхдүүд бүтээлээ илгээн оролцсон бөгөөд ХБНГУ-аас 52 бүтээл, Итали улсаас 24 бүтээл, БНХА Непал улсаас 238 бүтээл, Монгол улсаас 15 бүтээл, БНСУ-аас 11 бүтээл, Тайвань улсаас 10, Япон улсаас 550 бүтээл, нийт 900 хүүхдүүд бүтээлээ илгээсэн томоохон үзэсгэлэн болжээ.
Хатагтай Tamaki Kano болон Oyu Art-ын хамт олонд баяр хүргэе.
Үзэсгэлэн Монгол Арт Галерейн I давхрын танхимд 10 дугаар сарын 06-09ний өдрүүдэд үргэлжлэнэ.
Утас: 77198080