Монгол зураг нийгэмлэгийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Монгол зураг контемпорари” үзэсгэлэнгийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн эрхэм зочидоор урлаг судлаач, багш АНУ-ын Индианагийн Их сургуулийн хүндэт профессор Ц.Уранчимэг, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар оролцлоо.
Үзэсгэлэнд 26 уран бүтээлчийн 30 аад бүтээл дэлгэгдэж байна. Монгол зургийн уламжлалт сэтгэлгээн дээр суурилсан арга барилыг энэ цагийн уран бүтээлчид орчин үеийн хэллэгт хөрвүүлэн үндсэн язгуур ойлголтоо алдахгүй хадгалан авч үлдэн, хөгжүүлж буйг харах боломжтой маш сонирхолтой үзэсгэлэнг та бүхэн амжиж үзээрэй
Үзэсгэлэн: 2022.09.17-23 ныг хүртэл Монгол арт галерейн I,II дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей
утас: 77198080, 86474747