Mongol Art Gallery
Loading

Б-УРЛАН 209

10 сарын 08, 2022

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач, Уртнасангийн БАТЦООЖ-ийн 2 дахь бие даасан уран бүтээлийн "Б-УРЛАН 209" үзэсгэлэнг 2022 оны 10 дугаар сарын 08-18 ны өдрүүдэд Mongol Art Gallery-н II давхрын их танхимд толилуулах гэж байна.

"Уран бүтээл бол шинэ шинэ цоожтой хаалгыг, өөр өөр түлхүүрээр нээж, хүний нүднээс нуусан “Лусын сан” хөмрөгийг олонд дэлгэхийн нэр билээ." хэмээн Монгол Улсын Төрийн Шагналт, сэтгүүлч, зохиолч Бямбажавын Цэнддоо зураачийн уран бүтээлийн тухай онцлон тэмдэглэжээ.

Б.Цэнддоо зохиолчийн "Б-УРЛАН 209" үзэсгэлэнгийн бүх бүтээлүүдэд зориулсан яруу найргийн эшлэлүүдийг уран бүтээлийн хамт таалан сонирхохыг урьж байна. 

Холбоо барих: 77198080

#mongolartgallery

Mongolartgallery