#Mongol_art_road – 2022 СУДАЛБАР АЯЛАЛ
/English below/
Монгол Улс - Герман Улсын хооронд байгаль, нүүдлийн соёл, хот архитектурыг дүрслэн зурах судалбар зургийн аялал 2022 оны 07.19 - 08.07 ны хооронд Улаанбаатар хот, говь хээрийн нутгаар зохион байгуулагдсан билээ.
Уг төслийн хүрээнд Монгол Арт Галерейн зүгээс Gunchinsuren Norov, Batjin Boldbaatar, Tuvshin Baza зураачид Герман улсын Берлин, Мюнстер хотноо судалбар зургийн аялал, бэсрэг үзэсгэлэн, музей галерейтай танилцах, туршлага судлах арга хэмжээнүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Үүгээр энэ жилийн хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан судалбар аялал өндөрлөлөө. Нийт уран бүтээлчиддээ баяр хүргэж амжилт хүсье!
Төслийг Монгол Арт Галерейтай хамтран зохион байгуулсан Монгол улсад бүртгэлтэй Аялал жуулчлал, Сургалт, Соёлын харилцааны чиглэлээр Герман-Монголын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг Вандерлюст & Пленэр Турс ХХК ( Wanderlust & Plein Air Tours ) болон үүсгэн байгуулагч, зураач Gan-Erdene Tsend-д галерейн хамт олны зүгээс талархалаа илэрхийлж цаашид олон олон бүтээлч арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Мөн бидэнтэй хамтран ажилласан ХБНГУ-ын Берлин хотын Зургийн академи - Akademie für Malerei Berlin, захирал хатагтай Үтэ Вүлман, болон судалбар аялалд оролцсон уг академийн төгсөгч, сурагч уран бүтээлчиддээ талархал илэрхийлж, амжилт хүсч байна.
Төслийн ерөнхий зохион байгуулагч:
------
#Mongol_art_road – 2022 STUDY TOUR
En Plein air painting exchange tour organized between Mongolia and Germany to depict nature, nomadic culture and urban architecture was organized between 07.19 and 08.07, 2022 in Ulaanbaatar city and the Gobi.
Within the framework of this project, Mongol Art Gallery artists Gunchinsuren Norov, Batjin Boldbaatar, and Tuvshin Baza have successfully participated in En Plein air painting tours, mini-exhibitions, museum-gallery visits, and experience-learning events in Berlin and Münster, Germany.
This is the end of this year's joint En Plein air painting tour of artists from the two countries. Congratulations to all artists!
The project was a result of successful cooperation by Mongol Art Gallery with Wanderlust & Plein Air Tours Ltd., a company registered in Mongolia, which operates between Germany and Mongolia in the field of Tourism, Education and Cultural Relations, and the founder and artist Gan-Erdene Tsend. We are looking forward to many more creative events will be organized together in the future.
We would also like to express our gratitude to Akademie für Malerei Berlin, director Mrs Ute Wulman, who cooperated with us, and the alumni and student artists of the academy who participated in the field trip.
The general organizer of the project:
#mongolartgallery #mongol_art_road