Mongol Art Gallery
Loading

SMILE for SMILE

10 сарын 06, 2022

"SMILE for SMILE" - "ИНЭЭМСЭГЛЭЛ" үзэсгэлэн Монгол улсад ирлээ. 

Art Project International G2 (Гинза GalleryG2)-аас санаачлан зохион байгуулдаг "SMILE for SMILE" олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэн 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж энэ оны 8 дугаар сарын 16-23ны өдрүүдэд Япон улсынТокио хотноо Гинза GalleryG2-т олны хүртээл болж үзэсгэлэнд оролцсон, ирж үзсэн хүмүүст #инээмсэглэл бэлэглэсэн билээ. 

Mongolartgallery

Image source

"SMILE for SMILE" Үзэсгэлэнгийн онцлог нь тухайн үзэсгэлэнг үзээд таалагдсан зургийнхаа эзэнд эелдэг захидал үлдээх боломжтой бөгөөд тэрхүү захидлыг бүтээлийн эзэнд нь дамжуулснаар хүмүүс хоорондоо холбогдож инээмсэглэл бие биедээ бэлэглэх юм. 

Mongolartgallery

Image source

3 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд урь урьдынхаасаа илүү олон хүүхдүүд бүтээлээ илгээн оролцсон бөгөөд ХБНГУ-аас 52 бүтээл, Итали улсаас 24 бүтээл, БНХА Непал улсаас 238 бүтээл, Монгол улсаас 15 бүтээл, БНСУ-аас 11 бүтээл, Тайвань улсаас 10, Япон улсаас 550 бүтээл, нийт 900 хүүхдүүд бүтээлээ илгээсэн томоохон үзэсгэлэн болжээ. 

Oyu Art-ийн хамт олон зохион байгуулан гурав дахь удаагийн "SMILE for SMILE" үзэсгэлэнг Монгол улсад толилуулах гэж байна. 

Гинза GalleryG2 нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад үзэсгэлэн, арга хэмжээнд оролцдог туршлагатай галерей бөгөөд Парис, Нью-Йорк, Майами, Чикаго, Лос Анжелес, Лондон,Герман, Бельги, Милан, Швейцарь Испани, Хорват, Ал Мениа, Эстони, Австрал, Энэтхэг, Монгол, Вьетнам, Балба, Шри Ланка, Индонез, Өмнөд Солонгос, Хонконг, Бээжин гэх мэт газруудад үзэсгэлэнгүүд зохион байгуулж байжээ. Мөн тус галерейгаас зохион байгуулдаг “ Фүжи Уул” үзэсгэлэн нь Японд болон дэлхийн 13 оронд 30 орчим удаа зохиогджээ.

www.artprojectg2.jimdo.com

 

Үзэсгэлэн Монгол Арт Галерейн III давхрын танхимд 10 дугаар сарын 06-09ний өдрүүдэд үргэлжлэнэ.

Утас: 77198080

Mongolartgallery