Mongol Art Gallery
Loading

Тайваны Да Дун хотын үзэсгэлэнгийн тов зарлагдлаа


Тайваний Тайжун хотноо зохиогддог 27 дахь удаагийн #ДА_ДУН дүрслэх урлагийн үзэсгэлэнд уран бүтээлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тайванийн Тайжун хотод 2022 онд зохиогдох “27 дахь удаагийн Да Дун дүрслэх урлагийн олон улсын үзэсгэлэн”-д уран бүтээлчдийн бүтээлийг хүлээн авч, оролцуулах тухай мэдээллийг танилцуулж байна.

Зохион байгуулагч байгууллага: Тайжун хотын захиргаа, Соёлын газар Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүртгүүлэх цахим холбоос: https://www.dadunfae.taichung.gov.tw/

Үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол хэлээр Taiwan in Mongolia -ын вэб линкээр авах боломжтой. 

https://www.roc-taiwan.org/l

ДА ДУН дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн албан ёсны Facebook хуудас: 臺中市第27屆大墩美展

ДА ДУН дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн вэбсайт: https://www.dadunfae.taichung.gov.tw

Оролцох эрх: Гадаад, дотоодын уран бүтээлчид өөрийн уран бүтээлээр оролцох боломжтой.

Бүтээлийн төрөл жанр харгалзахгүй, гэвч төрөл бүрт зөвхөн нэг бүтээлээр оролцоно.

Бүтээлийн хулгай, дуураймал бүтээл, бусдын нэрийг ашигласан тохиолдолд зохион байгуулагч байгууллагаас тус үзэсгэлэнд оролцох эрхийг 3 жилийн хугацаатайгаар хасна. Бүтээл нь 2019 он болон түүнээс хойш бүтээгдсэн бүтээл байх ба урьд нь томоохон нээлттэй тэмцээнээс /сургуулиас гадна/ шагнал хүртсэн болон финалын шатанд орж байсан бүтээлийг хүлээн авахгүй.

Бүтээлийн төрөл: Бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал (материал харгалзахгүй), дижитал бүтээл. (Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас уншиж танилцана уу).

Бүртгэлийн хугацаа: 4-р сарын 1-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл оролцох өргөдөл гаргах боломжтой. Тэмцээнд оролцогч нь Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн албан ёсны цахим хуудас https://www.dadunfae.taichung.gov.tw/ хуудаснаа зочлон, албан ёсоор бүртгүүлж, үзэсгэлэнд оролцох өргөдөл гаргах шаардлагатай. Мэдээлэл дутуу оруулсан, зурган файл хавсаргаж оруулаагүй тохиолдолд оролцох өргөдөл хүлээн авахгүй.

Шагналын сан: 240,000 шинэ тайвань доллар (8,355 ам.доллар орчим) Уралдааны хөнгөлөлт: Тэргүүн 3 байр эзэлсэн, шагнал гардуулах ёслолд оролцох
оролцогчдод 4 өдөр 3 шөнө зочид буудалд үнэ төлбөргүй байрлах хөнгөлөлт үзүүлнэ./ Онгоцны тийзийн зардлыг хариуцахгүй/.

Үзэсгэлэн гарах хугацаа: 2022 оны 11-р сарын 5-ны өдрөөс 11-р сарын 23-ны өдөр

Шагнал гардуулах ёслол:11-р сарын 5-ны бямба гаригийн үдээс хойш

Бүртгэлийн маягт болон удирдамж татан авах

(Англи хэлээр):

Алхам 1: Вэбсайтад нэвтрэх
https://www.dadunfae.taichung.gov.tw/

Алхам 2: Дараах нэрээр сонгон ороод бүртгэлийн маягт болон удирдамж татан авна.

  • Rules and Regulations of the 27th Da Dun Fine Arts Exhibition of Taichung City
  • Entry Form

Facebook: 

https://www.facebook.com/mongolartgallery/






Мэдээ