Mongol Art Gallery
Loading

Монгол Зураг Контемпорари

9 сарын 17, 2022

Монгол Зураг Нийгэмлэгийн 20 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол Зураг Контемпорари” үзэсгэлэн 2022.09.17-23-ны хооронд Монгол Арт галерейн 1-2 давхрын үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно.


Нийт 23 уран бүтээлчийн 30 аад бүтээл дэлгэгдэх тус үзэсгэлэнгээс Монгол зургийн уламжлалт сэтгэлгээ болон арга барилыг энэ цагийн уран бүтээлчид хэрхэн орчин үеийн хэллэгт хөрвүүлж, үндсэн язгуур ойлголтоо алдахгүй хадгалан авч үлдэн, хөгжүүлж буйг харах боломжтой.

Нээлт: 2022.09.17 ны 14 цагт

Хаяг:Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей
утас: 77198080

Mongolartgallery