Mongol Art Gallery
Loading

Нугад цэцэглэж буй Ардын уран зураг

8 сарын 05, 2022

БНСУ-ын музейн холбоо, Гахое Минхва академи, Монгол Арт Галерей хамтран зохион байгуулж байгаа “Нугад цэцэглэж буй Ардын уран зураг” үзэсгэлэн.

Ардын уран зураг нь ард түмний ахуй амьдрал, цаг үеийн нөлөөлөл шингэсэн улс үндэстний өнгөрсөн түүхийн онцлогийг илтгэх нэгэн том гүүр болдгоороо онцлог юм. Ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг үлгэр домгийн сэдвээр, үзэсгэлэнт байгаль, цэцэгс, шувууд, хосгүй хүч чадалтай амьтдын тухай уран сэтгэмжээр дүрслэн илэрхийлдэг Солонгосын ардын уран зураг нь XVII зуунаас XIX-р зууны Жосоны эрин үед хамгийн үсрэнгүй хөгжин, өөрийн гэсэн бие даасан хэв маягтай болж өнөөг хүртэл уламжлагдан олон уран бүтээлчид уг сэдвээр бүтээлээ туурвисаар байна.

Солонгосын Гахое Минхва академийн гишүүн уран бүтээлчид Монгол улсад айлчлан ирж "Нугад цэцэглэж буй ардын уран зураг" үзэсгэлэнгээ Монгол арт галерейд 2022.08.05-09 ныг хүртэл үзэгчидэд толилуулна.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол Арт Галерей

Утас: 77198080

Mongolartgallery