Mongol Art Gallery
Loading

Code 2

6 сарын 17, 2022

МУЭ-ийн гишүүн зураач, уран бүтээлч Базарсадын Болормаагийн #Code2 бие даасан үзэсгэлэн тун удахгүй Монгол Арт Галерейн 3 давхарын үзэсгэлэнгийн танхимд.

#Code2 бие даасан үзэсгэлэнд уран зураг, #stringart, #mixedmedia төрлөөр бүтээсэн ажлууд тавигдана.

МУЭ-ийн гишүүн зураач, уран бүтээлч Б.Болормаа 1978 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн.

2003 оноос одоог хүртэл бие даасан үзэсгэлэн болон гадаад дотоодын уламжлалт хамтарсан үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор иржээ.

Олон хэмжээст өнгө дүрсний хэлбэр, уран зураг, холимог техникийг нэгтгэсэн нь уран бүтээлчийн орон зай илэрхийллийн хэлбэрийг сонсох боломжийг олгосон байгаа нь тус үзэсгэлэнгийн онцлог юм.

Энэ удаагийн бие даасан үзэсгэлэн бодит байдал хийсвэр чанартай, нөгөөд хувьсан өөрчлөгдөж байдаг энерги гэсэн тодорхойлолтоос уран бүтээлийн санаа төрсөн сэтгэгдэл ба эхэлдэггүй төгсдөггүй, хийсвэр атлаа тодорхой дүрслэлтэй байгааг харуулахыг зорино.

Байгалын мөн чанар, араншин, цаг хугацаа, байгал ертөнцийн холбоог илэрхийлж цаг хугацааны эгшинг харуулахыг зорьсон.

Өнгө будаг, гэрэл сүүдэр тиг хэмжээст та өөрийн тийн урсгал болж нэгдэж буйд баярланам.

Түүний ажлууд Монгол, Австрали, Америк, Солонгос, Бельги зэрэг улсад болон хувь хүний цуглуулгад хадгалагдаж байна.

#mongolartgallery

Mongolartgallery