Mongol Art Gallery
Loading

Монгол Арт Галерей - Баримтат нэвтрүүлгийн эхний дугаар цацагдлаа


Монгол Арт Галерейгаас санаачлан Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хосгүй бүтээлүүүдээ хойч үедээ үлдээсэн алдарт уран бүтээлчдийн тэмдэглэлт ойн хүрээнд дурсамж #үзэсгэлэн, #цомог, #уулзалт, #намтар #уран бүтээлийн тухай баримтат нэвтрүүлэг зэргийг архивын ховор дүрс бичлэг, гэр бүл үр хүүхэд, найз нөхөдтэй нь хамтран амжилттай зохион байгуулдаг билээ.

Улсын их баяр наадмыг тохиолдуулан эдгээр баримтат нэвтрүүлгээ цувралаар та бүхэнд хүргэж байна.

Эхний нэвтрүүлэг 2021 онд хийгдсэн Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт багш Сумъяажавын Дондогийн мэндэлсний 85 насны ойд зориулан бүтээсэн “МӨР” хэмээх алдарт бүтээлийнх нь нэрээр нэрлэсэн нэвтрүүлгийг эрхэм үзэгчид та бүхэн хүлээн авна уу.

Дараагийн хөрөг нэвтрүүлэг:

7 сарын 10 ны өдөр Ардын зураач, УГЗ, багш Балбарын Гомбосүрэнгийн тухай нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

Mongolartgallery






Мэдээ