Mongol Art Gallery
Loading

СЭТГЭГДЭЛ

6 сарын 17, 2022

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, Интерьер дизайнер Б.АРИУНБОЛОР-ын СЭТГЭГДЭЛ бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейн II дугаар давхрын танхимд 2022.06.17-30 хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Тэрээр 1998-2002 он Дүрслэх Урлагийн Дээд сургуулийн Монументаль уран зургийн ангийг Б.Төмөрбаатар багшийн урланд суралцаж төгссөн.

СЭТГЭГДЭЛ үзэсгэлэнд түүний 2017 оноос хойш бүтээсэн уран зураг, уран баримал, дижитал арт төрлийн байгаль дэлхий, ан амьтад, өнгө дүрсээс төрсөн сэтгэгдлээ уран бүтээлч өөрийн арга барилаар орчин үеийн хэв маяг, арга технологийг хослуулсан хийсэн нийт 50 гаруй бүтээлүүд дэлгэгдэх юм.

Б.Ариунболор нь 2013 онд Монголын Урчуудын Эвлэлийн уламжлалт Намар үзэсгэлэнд амжилттай оролцон “ГОО” уран баримлын бүтээл нь шилдгээр шалгарч байсан төдийгүй гадаад дотоодын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож ирсэн.

  • Байгаль дэлхийн нүд сэтгэл баясгам, дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг хүмүүс бид өнөөгийн чөлөө завгүй техник технологиор амьсгалсан өдөр тутмын амьдралдаа тэр бүр анзааралгүй өнгөрүүлэх нь олонтаа. Нэг нь нөгөөгөөсөө харилцан хамааралтай хорвоо ертөнц, бидний хүрээлэн буй орчныг бүтээсэн байгаль эхийн сүр хүчийг бахдан бишрэхгүй байхын аргагүй.

Та бүхнийг эх дэлхийн өнгө үзэмжийг тольдон баясах, зураачийн сэтгэлийн илэрхийллийг уран бүтээлүүдээр дамжуулан хүргэж буйг тольдон баясахыг урьж байна.

Нээлт: 2022.06.17 ны өдөр 17:00 цагт

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Монгол арт галерейд

Instagram: @bolorcreative

Утас: 77198080

Mongolartgallery