Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Арт Галерейгаас санаачлан 1971-1977 онд И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, Уран баримал, Архитектурын академийн төгсөгч, Монголын реалист уран зургийн нэрт төлөөлөгчид болох Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, зураач С.Элбэгдорж нарын "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнг 2022 оны 05 сарын 25-аас 06 сарын 04-ний өдрүүдэд үзэгч түмэндээ толилуулах гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд зураачдын гэр бүлийнхэн болон уран зураг цуглуулагч нарын сан хөмрөгт хадгалагддаг ховор, дахин давтагдашгүй сор бүтээлүүд, судалбар, таталбар, усан будаг, тосон будаг, гар бичмэлүүд дэлгэгдэнэ.
Утас: 77198080