Mongol Art Gallery
Loading

Авьяасаар гагнагдсан шадар гурвыг эргэн дурслаа.


"Тусгайлан зассан үзэсгэлэнгийн хойморт "Репиний академийн шадар 3"-ын хөрөг зургийг, зургийн хэрэгсэлтэй нь хамт байрлуулжээ. Тэднийг хүндэтгэн дурсахаар Хөгжим бүжгийн ангийнхан болон ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит академид хамт суралцаж байсан найз, нөхөд нь цугларчээ. Үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс "Ойрд ийм сайхан үзэсгэлэн үзсэнгүй" хэмээн ам уралдан сэтгэгдлээ хуваалцаж, мэнд мэдэлцэх аж." @news.mn.agency А.Цээсүрэн

 

Монгол Арт Галерейгаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын "Өвийн дээжис" болох тусгай үзэсгэлэн 2022 оны 5 сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг бид жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, тэдний тухай холбогдох материалаа цуглуулж эхэлсэн. Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүд тавигдаж байна.

Монгол Арт Галерей 3 жилийн хугацаанд соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд мэргэжлийн баг болж зураачдын үзэсгэлэнгүүд, хүүхэд багачуудад зориулсан урлагийн хөтөлбөрүүд, алтан үеийн зураачдын тэмдэглэлт ой, баримтат кино, ном, эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн зэргийг нэг дор чанартай хийн галерейн соёлыг нэвтрүүлэхийг манай хамт олон зорин ажиллаж байна.

Үзэсгэлэн: 2022.06.04-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.

Утас: 77198080

Mongolartgallery

 






Мэдээ