Mongol Art Gallery
Loading

The Memory of Seeing

8 сарын 01, 2026

"THE MEMORY OF SEEING ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

Монголын "Шинэ Өглөө" уран бүтээлчдийн нэгдэл болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын уран бүтээлчдийн хамтарсан "The Memory of Seeing" (Үзэхүйн дурсамж) дүрслэх урлагийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Тус үзэсгэлэнд Монголын 14, Солонгосын 4, нийт 18 уран бүтээлч оролцож байгаа бөгөөд дурсамж, цаг хугацаа, хүний дотоод мэдрэмж хийгээд соёлын харилцан ойлголцлыг өөр өөрсдийн өвөрмөц өнгө аяс, арга барилаар дүрслэн харуулсан шинэ бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн толилуулах юм.

Урлагт дуртай та бүхнийг "Үзэхүйн дурсамж"-аар хамтдаа аялахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн мэдээлэл:

  • Үзэсгэлэнгийн нэр:"The Memory of Seeing" (Үзэхүйн дурсамж)
  • Нээлт: 2026 оны 8 дугаар сарын 1-ний 18:00 цагт
  • Үргэлжлэх хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 1–5-ны өдрүүдэд
  • Байршил: Монгол Арт Галерей, Улаанбаатар хот
  • Зохион байгуулагчид: Монголын "Шинэ Өглөө" уран бүтээлчдийн нэгдэл, БНСУ-ын Тэжон хотын уран бүтээлчид

Холбоо барих:

  • Утас: 98266717

Mongolartgallery