Mongol Art Gallery
Loading

АРДЧИЛЛЫГ БИД ХАМТДАА АВЧИРСАН

12 сарын 05, 2025

Mongolartgallery

“АРДЧИЛЛЫГ БИД ХАМТДАА АВЧИРСАН”

Түүхэн гэрэл зураг болон шог зургийн үзэсгэлэн
2025.12.05–12.11 | Монгол Арт Галерей

Монгол Арт Галерейд 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16:00 цагт “Ардчиллыг Бид Хамтдаа Авчирсан” түүхэн гэрэл зураг, шог зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралтын 1989–1990 оны Ардчилсан хувьсгалын үеийн бодит баримтат гэрэл зургууд болон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаярын тухайн үеийн нийгэм, цаг үеийн уур амьсгалыг тусгасан бүтээлүүдээс бүрдэнэ.

Онцлох ач холбогдол

1990 оны Ардчилсан хувьсгалын эхлэл болсон анхны томоохон жагсаал 1990.12.10-нд зохион байгуулагдсан ба энэ өдөр нь өнөөдөр Хүний эрхийн олон улсын өдөр-тэй давхцдаг. Иймд үзэсгэлэн нь хоёр түүхэн өдрийг хамтатган тэмдэглэж, ардчиллын үнэ цэнэ, хүний эрхийн эрхэм ач холбогдлыг олон нийтэд дахин сануулж буй юм.

Нээлтийн арга хэмжээ

Нээлтэд Ардчилсан хувьсгалд оролцсон иргэд, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд, тухайн үеийн нэр бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирэх бөгөөд арга хэмжээг нэрт жүжигчин, Ардын жүжигчин Д.Сосорбарам хөтлөхөөр уригдсан байна.

Бүтээлийн бүрдэл

  • С.Цацралтын 60 баримтат гэрэл зураг

  • С.Цогтбаярын 40 гаруй шог зураг

  • Проекц хэлбэрийн видео эвлүүлэг

Зорилго

35 жилийн өмнө ардчиллыг авчирсан жирийн иргэдийн дуу хоолой, оролцоо, зоригийг дахин сануулж, өнөө үеийн үзэгчдийн дунд түүхэн ой санамжийг сэргээхэд энэхүү үзэсгэлэн чиглэж байна. Гэрэл зургуудын дундаас үзэгчид өөрийгөө, найз нөхөд, эсвэл эцэг эх, ах дүүсийг олж харах боломжтой нь үзэсгэлэнгийн гол үнэ цэнтэй онцлог юм.

Үзэсгэлэнгийн хугацаа

2025.12.05 – 2025.12.11
Байршил: Монгол Арт Галерей, 2-р давхар
Нэвтрэх: Нээлтийн өдөр олон нийтэд нээлттэй.

Зохион байгуулагч:
Монгол Арт Галерей, МУСГЗ С.Цацралт, МУСГЗ С.Цогтбаяр

Ивээн тэтгэгч:
Эх Монгол Сан, Монголын Галерейн Холбоо