Mongol Art Gallery
Loading

Домог Амилсан Говь

11 сарын 01, 2025

МУСГЗ зураач С.БОРХҮҮГИЙН "ДОМОГ АМИЛСАН ГОВЬ" үзэсгэлэн Mongol Art Gallery-д.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач Санзайн Борхүү агсны уран бүтээлийн “ДОМОГ АМИЛСАН ГОВЬ” үзэсгэлэн удахгүй Монгол Арт Галерейд дэлгэгдэх гэж байна.

Уг үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл, түүний хүү — МУСТА, МУЭ-ийн гишүүн зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран бүтээлүүдийг дэлгэнэ.

С.Борхүү агсан хүүгийн хамт 20 гаруй жилийн турш судалбар зургийн аяллууд хийж, нутагтаа уран зураг, Монгол зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, мөн Монголын анхны элсэн баримлын бүтээлүүдийг туурвиж байв.

1951 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн тэрээр аймаг, орон нутгийн урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулсан зураач байсан бөгөөд “Бидний бага нас” бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейд хадгалагдаж, “Миний сайхан ээж”, “Монголын үнэн”, “Фронтод өгөх бэлэг” зэрэг бүтээлүүдээрээ Монголын уран зурагт өөрийн мөрөө үлдээсэн билээ.

“ДОМОГ АМИЛСАН ГОВЬ” үзэсгэлэн говийн гайхамшигт байгаль, ард түмний дүр төрх, уламжлал, үлгэр домгийг дахин амилуулан уран зургийн хэлээр хүүрнэх болно.

Үзэсгэлэнг ивээн тэтгэж, дэмжин ажиллаж буй байгууллагууд:

▪ Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

▪ Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

▪ Өмнөговь аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газар

▪ Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газар

▪ Монголын Урчуудын Эвлэлийн Өмнөговь аймаг дахь Салбар

Та бүхнийг "ДОМОГ АМИЛСАН ГОВЬ" уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

#MongolArtGallery #MongolianArtists #ArtistSpotlight #ДомогАмилсанГовь #umnugovi #Dalanzadgad #THEGOBI

Mongolartgallery