Mongol Art Gallery
Loading

БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ)

10 сарын 02, 2025

БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ) Үзэсгэлэнг Гандантэгчэнлин Хийд-тэй хамтран дахин дэлгэж байна.

Үзэсгэлэн 10/02-ны Пүрэв гаригт нээлтээ хийж, 10/08-ны өдрийг хүртэл үргэлжиллээ.

/Үзэсгэлэн #ҮНЭ_ТӨЛБӨРГҮЙ/

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар:

Нийслэлийн Соёл, урлагийн газар

Улаанбаатар Хотын Музей / Ulaanbaatar City Museum

Mongol Art Gallery

Гандантэгчэнлин хийд ажиллаж байгаа бөгөөд

Богд Хааны Ордон Музей /Bogd Khaan Palace Museum

The Fine Arts Zanabazar Museum

Улаанбаатар хотын музей

Mongol Art Gallery

Архивын ерөнхий газар

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/

Museum der Kulturen Basel - Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээл:

1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийн хуулбар зургийг үзүүлэх ба Монгол Арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна.

Mongolartgallery

#mongolartgallery #specialexhibition #monastery